Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагуудын Шинжлэх ухаан, технологийн бага хурал Австри улсын Вена хотод болж байна. Тус бага хурлын ерөнхий хэлэлцүүлэгт ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл илтгэл тавьж, цөмийн туршилтыг бүрэн хориглох асуудал, түүний дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хяналтын станцуудын үйл ажиллагаа, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улс тус гэрээнд 1996 онд нэгдсэн. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагуудын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчилж байсан юм.