Нийгмийн даатгалын байгууллага “Капитал” банкин дахь Банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн Нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өрөөс Нийгмийн даатгалын санд 40.2 тэрбум төгрөгийг төлүүлжээ. Үүнийг ангилбал мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төгрөг, хөрөнгө хэлбэрээр 26.2 тэрбум төгрөг байна. Одоо 64.2 тэрбум төгрөг төлүүлэх үлджээ.
“Чингис хаан” банк НДС-д 103.5 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс 16.2 тэрбум төгрөгийг барагдуулаад байна. Тус банк мөнгөн хөрөнгөөр 11.1 тэрбум төгрөг, хөрөнгө хэлбэрээр 5.07 тэрбум төгрөг төлжээ. Одоо энэ банк 87.3 тэрбум төгрөгийн өр төлөх үлдээд байна.
“Чингис хаан”87.3, “Капитал” 64.2 тэрбум төгрөгийн өр төлөх үлджээ
