ЭМДС 200 тэрбумын өрөнд унасны шалтгааныг олохоор ЗГХЭГ шалгалт хийж байна


Эмнэлгүүд 2024 онд ЭМДС-гаас авлагаа авч чадалгүй, өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэхгүй болоход хүрсэн. Тиймээс 2025 оны төсвөөс эмнэлгүүдэд 316 тэрбум төгрөг төлжээ. Ийн 2025 онд хэрэглэх мөнгөнөөсөө 2024 оны өрөнд өгсөн тул энэ онд эмнэлгүүдэд квот тогтоож өгсөн юм байна.

Гэтэл эмнэлгүүд дахиад ЭМДС-гаас 200 тэрбум төгрөгийн авлагатай болж, ЭМДС 200 тэрбумын өрөнд унаад байна. Энэ нь Засгийн газрын анхаарлыг татаж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгуулж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Энэ 7 хоногт уг ажлын хэсгийн дүгнэлт гарч, ирэх 7 хоногт Засгийн газарт танилцуулна. Бид цоорхой савтай л болчхоод байна. Цоорхой саваа эмчлэхгүй бол ЭМДС илааршихгүй юм байна. Хаана ямар тогтолцооны алдаа гарав гэдгийг эргэж харна. Квот тогтоочхоод байхад дахиад 200 тэрбум төгрөгийн өр үүсэх гээд байгаа нь ямар учиртай. Хиймэл өр, авлага үүсэх гээд байсан тул квот тогтоосон. Үүнийг задлан шинжилж байна” гэсэн хариу өглөө.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *