10 сартай охиныг хөнөөсөн хэргийг шүүх хурал болно


10 сартай хүүхдийг “Уйллаа” гэх шалтгаанаар энэ оны 2 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө хутгалж хөнөөсөн хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болно. Иргэн П эхнэртэйгээ энэ оны 2 дугаар сарын 2-нд Төв аймгийн Б суманд найзындаа очжээ. Тэрээр тэр шөнө найзтайгаа архи уусан аж. Шөнө нь айлын 10 сартай охиныг “Уйллаа” хэмээн цээжинд нь 2 удаа хутгалж хөнөөсөн байна.

Нийслэлийн Прокурорын газар уг хэргийг үйлдсэн П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хорих ангид 25 жил хорих ял эдлүүлэхээр төлөвлөж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3-т “Бага насны хүүхдийг алсан бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн 8-р сард хянан хэлэлцээд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П-г бага насны хүүхэд болох У-г алсан үйлдэл тогтоогдсон байх тул шүүхээс П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14 жил хорих ял оноосон юм. Үүнийг хөнгөдсөн хэмээн охины ар гэрийнхэн эсэргүүцэн, давж заалджээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *