330 суманд нийгмийн даатгалын шинэ систем туршина


Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 9 дүгээр сарын 8-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн танилцуулга, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлагын биелэлтийн танилцуулга, “Чингис хаан” банк, “Капитал” банкин дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн барагдуулалтын танилцуулга, сумын байцаагч нар нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системд ажиллаж эхлэх ажлын явц зэрэг 8 асуудлыг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2025 онд багтаан 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ирэх 10 дугаар сард сумдад SICOS системийг нэвтрүүлэх туршилт хийхээр холбогдох газрууд бэлтгэж байна.

Дээрх ажилтай холбоотойгоор үүсэх асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэн, албан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болголоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *