Денвер хотын захын уулын бэлд байрлах ахлах сургуульд нэгэн өсвөр насны сурагч сургуулийнхаа хоёр сурагчийг буудаад дараа нь өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарчээ.
Уг халдлага орон нутгийн цагаар 12:30 цагт Денверээс баруун тийш 50 километрийн зайд Эвергрин сургууль дээр болсон талаар цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жаки Келли мэдээлэв. Нас барсан сурагч яг ямар шалтгаанаар тухайн хоёр сурагчийг буудахад хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Буудуулж шархадсан хоёр сурагчийг, гал нээсэн хүүхэдтэй гурвууланг нь эмнэлэгт хүргэсэн боловч гал нээсэн хүү эмнэлэгт очоод нас барж, хохирогч хоёр сурагч эмчлүүлж байгаа гэв.
Эх сурвалж: NBC News