МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь АТГ өнгөрсөн шөнө /2025.09.10-11/ нэгжлэг хийжээ. Нэгжлэг үүрийн 03:00 цаг хүртэл үргэлжилж, бүх бичиг баримт, компьютерыг нь хураан авсан байна. Ингээд Ц.Чулуунзагдыг баривчлан, ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хүргэжээ. Түүнийг цагдан хорих хугацаа 48 цаг.
Түүний дүү Ц.Ламжав “Админерал” ХХК-иараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Тэрээр нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл 2023 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр олон нийтэд ил болсон юм.