Н.Батбаяр: 1 хүний дүүг нь барьж хийчхээд, асуудлаа шийдсэний дараа сулласан шүү дээ


Хөгжлийн банкны гэх тодотголтой 41 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Н.Батбаяр: УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгийг чинь хууль хяналтын байгууллагаас хамгаалах гэж оруулж ирдэг юм. Асуудал үүсэхэд 1 хүний дүүг нь барьж хийчхээд, асуудлаа шийдсэний дараа дүүг нь сулласан тохиолдол гарсан шүү дээ.

Цогтбаатар, Найдалаа 2 дээр сонин тохиолдол гарчхаад байгаа нь тэр. Эхэндээ энэ 2 хүн жирийн иргэн байсан. Дараа нь их хурлын гишүүн болчихсон. Үндсэн хуулийн 29.3, Улсын Их Хурлын тухай хуульд ийм тохиолдолд яахыг тодорхой заасан байгаа. Их хурлын гишүүн асуудалд холбогдлоо. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг их хуралд оруулж ирлээ. Их хурал зөвшөөрөхгүй бол тэр хэргийг царцаачихдаг. Ийм заалт байсаар байтал та нар хэрэгжүүлээгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *