Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж байгаа тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. “Дэлгэрсайхан сайд өчигдөр энэ асуудалд хариу өгөлгүй уурласан. Та тэр талаар юу хэлэх вэ?” гэсэн асуултад тэр ийм хариу өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Хуц гэдэг чинь яаж байгаа юм. Бүх монголчуудыг нохой болгож байгаа юм уу? Нэг нь ялаа болгоно. Одоо энэ нь нохой болгож байна шүү дээ. Бид 1 уурлахад нь ялаа болчихдог, 1 уурлахад нь нохой болчихдог ард түмэн байж болохгүй ш д. Одоо бүгдээрээ Дэлгэрсайханы урдаас хуцацгаая! Хуц гээд байгаа бол хуцъя. Хуцаж байгаад тэр хүнээр энэ үнийг нь яриулъя. Хормойноос нь, хулгай хийж байгаа гарнаас нь зууя, бүгдээрээ. Энэ нөхрийг хаашаа ч хөдлөхгүй болгож байгаад үнэнийг нь яриулъя.
