“MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээний оролцогчдод зориулан, автобусаар үнэгүй үйлчилж байна. Тус арга хэмжээнд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчид, хайгуулчид, геологийнхон, техник технологийн шилдгүүд цугладаг томоохон арга хэмжээ юм.
БНХАУ, Канад, Их Британи зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын уул уурхайн ассоциацын төлөөллүүд, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын удирдлагууд оролцдогоороо онцлогтой.
Нийтийн тээврийн цагийн хуваарь:
9/11–9/12 → Сүхбаатарын талбайгаас
9/13 → Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зогсоолоос хөдөлнө.
Цагийн хуваарь:
Хотын төвөөс Тайжхайрхан руу: 08:30–11:30 (30 мин тутамд)
Тайжхайрханаас хотын төв рүү: 17:30–20:30 (30 мин тутамд)