“Тайшир шохой” үйлдвэр наадамдаа түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнав


“Макс групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэнгазар” ХХК Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэрээ Говь-Алтай аймагт өчигдөр албан ёсоор нээлээ. Уг үйлдвэрийн нээлтэд зориулан тус компани бэсрэг наадам зохион байгуулав.

Уг наадамд 64 бөх зодоглож, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Макс групп”-ийн бөх, улсын начин О.Лхагвадорж 6 даван түрүүллээ. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, “UB oil” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Э.Дашдэмбэрэл үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын харцага Л.Лха-Очир, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, АПУ ХХК-ийн бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарсан юм.

Үндэсний бөхийн барилдааны шагнал

  • Түрүү бөх – 10 сая төгрөг
  • Үзүүрлэсэн бөх – 6 сая төгрөг
  • Их шөвөг – 3 сая төгрөг
  • Шөвгөрсөн – 32 бөх мөнгөн шагналтай


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *