Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан Толгойт дэд төвийг Гар урлалын нэгдсэн төв болгон хөгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Энэ ажлын хүрээнд өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, бойжуулах зорилгоор гар урлалын чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаачдыг сонгон шалгаруулж тус төвд ажлын байраар хангахаар төлөвлөжээ.
Гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч, үйлдвэрлэгч нарын өргөдөл хүсэлтийг, бүтээгдэхүүний зургийн хамт 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн байранд ирүүлж бүртгүүлэх юм байна.
Тавигдах шаардлага:
1. Гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг байх
2. Тухайн чиглэлээр З-с доошгүй жил үйлдвэрлэл эрхэлсэн байх
З. Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай байх
4. 3-с дээш иргэдийг ажлын байраар хангасан байх
5. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг байх