“Халзанбүрэгтэй”-н сонсголд Ховдын Мянгадаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав


Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзанбүрэгтэй” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй Монгол Улсын Их Хурлаас “Халзанбүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 9 дүгээр сарын 23-нд зохион байгуулахаар товлолоо. Энэ ордын талаарх сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож, 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

“Халзанбүрэгтэй” орд газарт 2022 оны 10 дугаар сард хайгуул хийж эхэлсэн боловч нутгийн иргэдийн эсэргүүцэл хурцадмал байдалд хүрсэн тул Ховд аймгийн засаг даргын захирамжаар 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг нь зогсоожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *