Хил хамгаалах байгууллагын “Шилдэг сэтгэл судлаач” болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2025.09.10 ХХЕГ-т зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ. Тэмцээний тэргүүн байрт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Сэтгэл зүйн бэлтгэлийн офицер, дэслэгч Б.Цэрэнбямба, хоёрдугаар байрт Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Г.Алтансувд, гутгаар байрт Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Э.Наранзул нар тус тус шалгарсан юм. Шагнал гардуулах үйл ажиллагаанд ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батсайхан оролцсон бөгөөд шилдгээр шалгарсан сэтгэл зүйч нарт өргөмжлөл, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эрхийн бичгийг гардуулж ажилд нь амжилт хүслээ.
Хилийн ангиудын сэтгэл зүйч нарын идэвх санаачилга, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Шилдэг сэтгэл судлаач” болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад Хилийн цэргийн ангиудын 10 илтгэгч өрсөлджээ.
