Айлын 10 сартай охиныг хөнөөсөн хэрэгтний ялыг хэвээр нь үлдээжээ


Айлын 10 сартай хүүхдийг “Уйллаа” гэх шалтгаанаар энэ оны 2 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө хутгалж хөнөөсөн хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо. Иргэн П эхнэртэйгээ энэ оны 2 дугаар сарын 2-нд Төв аймгийн Б суманд найзындаа очжээ. Тэрээр тэр шөнө найзтайгаа архи уусан аж. Шөнө нь айлын 10 сартай хүүхдийг “Уйллаа” хэмээн цээжинд нь 2 удаа хутгалж хөнөөсөн байна. 

Нийслэлийн Прокурорын газар уг хэргийг үйлдсэн П-д холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хорих ангид 25 жил хорих ял эдлүүлэхээр төлөвлөж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3-т “Бага насны хүүхдийг алсан бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ. 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн 8-р сард хянан хэлэлцээд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П-г бага насны хүүхэд болох У-г алсан үйлдэл тогтоогдсон байх тул шүүхээс П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14 жил хорих ял оноосон юм. Үүнийг хөнгөдсөн хэмээн охины амь гэрийнхэн эсэргүүцэн, давж заалджээ. 
Давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оноосон 14 жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Ингэхдээ хэрэгтний бие муу гэдэг шалтгаанаар ялыг нь өөрчлөөгүй аж. Мөн түүнд хохирогчийн ар гэрт учруулсан сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахыг даалгажээ.

,

One response to “Айлын 10 сартай охиныг хөнөөсөн хэрэгтний ялыг хэвээр нь үлдээжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *