Япончууд ханз үсгээ Азийн орнуудад сурталчлан түгээх зорилгоор анх 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран бүтээлчидтэй хамтарч, ханз үсгийн үзэсгэлэн гаргажээ. Манай улсад 2017 онд ийм үзэсгэлэн дэлгэсэн бол одоо хоёр дахь үзэсгэлэнгээ Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Монгол, Японы ёс жудаг” нэрээр нээлээ.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс зүйн нийгэмлэг” хамтран, хоёр улсын нэр хүндтэй улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан тус үзэсгэлэнг энэ сарын 10-наас 10 хоног үзэгчид үнэгүй үзүүлнэ.
