УИХ-ын намрын чуулганы нээлт дуусаж, намын бүлгүүд хуралдахын өмнө Л.Гантөмөр гишүүнээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
–Таныг УИХ дахь АН-ын бүлгийн дарга болно гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-УДШ-д АН-ын даргаа бүртгүүлсний дараа бүлгийн даргын асуудлыг ярих ёстой. Намын дарга маань бүртгэгдэнэ. УДШ-д намын даргаа бүртгүүлсний дараа ямар хүнээр бүлгээ удирдуулахаа АН-ын дарга өөрөө шийдэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрхэд халдаж ирсэн.
Би бол энэ албыг хашсан хүний хувьд бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг намын даргад өгөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх үү, үгүй гэдэг нь дараагийн асуудал.
