УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж намын бүлгүүд хуралдсан. МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулж, Бага хурлаа товлох санал гаргаж бүлгийн гишүүдийн дийлэнх нь дэмжжээ.
Энэ долоо хоногтоо багтан МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулахаар тохирчээ. Харин Удирдах зөвлөл Бага хурлын товыг тогтооно.
