“Тавантолгой түлш” ХХК өнөөдрөөс нийслэлийн 7 дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан, нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа. Энэ өвөл нийт гэрээт борлуулалтын 400 цэг ажиллана. Үүнээс өнөөдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулаад байна.
Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” картаа ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.
Мөн “Тавантолгой түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 42635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахуудад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөл бүрдүүлээд байна.

