Балба улсын залуучууд “Discord” дээр санал хураан, шинэ Ерөнхий сайдаа сонгожээ


Өнгөрсөн 7 хоногт Балба улсад 2 хоног үргэлжилсэн жагсаал, мөргөлдөөний үеэр 70 гаруй хүн амиа алдсан билээ. Z үеийнхний удирдан явуулсан уг жагсаалын дараа тус улсын Ерөнхий сайд Шарма Оли албан тушаалаасаа огцорч, Засгийн газар нурж унасан юм. Харин үүний дараа “Хэн дараагийн Ерөнхий сайд болох вэ?” гэдэг асуулт гарч, олон хүний нэр яригдаж байв.

Тэгвэл Балба улсын залуучууд шинэ Ерөнхий сайдаа сонгохдоо өмнө нь аль ч улсын хийж байгаагүй цоо шинэ арга барил ашиглаж, цаг үетэйгээ тохирсон илүү “Ардчилсан” санал хураалт явуулахаар болжээ. Тэд хоорондоо үнэгүй мессеж бичдэг, ихэвчлэн Gamer-үүдийн ашигладаг “Discord” платформ дээр санал хураалт явуулж, Ерөнхий сайдаа сонгохоор болжээ. “Discord” дээр явуулсан уг санал хураалтад 10,000 хүн оролцсон байна. Өдгөө 73 настай, Балба улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Сушила Карки Ерөнхий сайдаар сонгогджээ.

Сушила Карки өнгөрсөн Баасан гарагт тангаргаа өргөв. “Би энэ албан тушаалыг ирэх жилийн сонгууль хүртэл 6 сар л хашаад албан тушаалаа хүлээлгэж өгнө. Би өөрөө Ерөнхий сайд болохыг хүсээгүй. Харин гудамжинд жагсаж байсан залуусын дуу хоолой, хүсэлт шаардлагыг хүлээж авсан” гэж хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *