Нийслэлийн засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож байна. Харин маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн, хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцoно. Тодруулбал:
- 1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
- 2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг
- 3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг
- 4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг
- 5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.