Мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалахаар Монголбанк шийдвэрлэв


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 9-р сарын 15-16-нд хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Эдийн засгийн нөхцөл, төлөвийг харгалзан үзэж ийм шийдвэр гаргажээ. АНУ-д тарифын бодлого үргэлжилж, Хятад улсад ган, коксжих нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийн байдал тодорхой бус байна.

Инфляц улсын хэмжээнд 8.8% гараад байна. Махны үнэ буураагүй. Гурил, хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байлаа. Энэ нь инфляцыг өндөр гарахад хүргэсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *