Хуш модны самрыг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоосон тушаал батлагдлаа. Энэ өдрөөс эхлэн ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг зөвшөөрлөө. Мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу дуудлага худалдааны журмаар тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх юм байна.
Хангай нурууны байгалийн цогцолбор газарт 8136 кг, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт 45000 кг, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас 1,4 тонн самар түүхийг зөвшөөрчээ.


