Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан өнөөдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид болон Японы Фүкүй их сургуулийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч, уулзлаа.
Уулзалтаар хүүхдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, хүчирхийллийг танин мэдэх, бууруулах, шийдвэрлэх арга зам, гэр бүлийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хүрээлэн буй орчны нөлөөллийн талаар санал солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.
