Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 9 дүгээр сарын 5-нд ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн X чуулганд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхсан. Тус айлчлалын багийнханд тараасан танилцуулгад ямар хүмүүс ямар албан тушаал, статустайг бичсэн байна. Уг танилцуулгад Ц.Анандбазар, Б.Баттөмөр, М.Ганбаатар нарыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэж бичжээ. Тэдний албан тушаал үүгээр тодорхой болж байна.
Гэтэл “Ерөнхий сайд Г.Занданшатарын орон тооны бус зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, Б.Баттөмөр нар ажилладаггүй. Анандбазар, Ганбаатар, Баттөмөр нарыг Ерөнхий сайд болон холбогдох ЗГХЭГ-ын дарга зөвлөхөөр томилоогүй. Энэ хүмүүс Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй. Ташаа мэдээлэл гарсан байна лээ” хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ нар үгүйсгэсэн юм. Тэд худал мэдээлжээ.
