БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн хөшөөнд цэцэг өргөв


Чөлөөлөх дайнд ялсны түүхт 80 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 92 жил, Хилчдийн өдрийг тохиолдуулан БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол Хөвсгөлд өчигдөр боллоо. Энэ ёслолд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбат, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүхийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа С.Мөнхбаатар, үе үеийн ахмад хилчдийн төлөөлөл, ерөнхий боловсролын “Титэм”, “Авьяас” сургуулийн ахлах ангийн 158 сурагч болон тус ангийн офицер, ахлагч, бие бүрэлдэхүүн оролцов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *