Монголын геологийн сонирхолтой тогтоц бүхий зүсэлтүүдийг үзэв


Монгол, Америкийн хамтарсан экскурсийн багийнхан төв ба өмнөд Монголын бүсэд тархалттай геологийн сонирхолтой тогтоц бүхий зүсэлтүүдийг үзэж танилцлаа.

ШУА-ийн Геологийн Хүрээлэн болон АНУ-ын Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн (CALTECH) хамтарсан геологи мэргэжлийн экскурс анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хамтарсан экскурсэд Геологийн Хүрээлэнгийн захирал, доктор С.Төрболд, АНУ-ын Калифорнийн Технологийн Хүрээлэнг төлөөлж профессор Клэйр тэргүүтэй 16 докторантур, магистрантурын оюутнууд оролцов.

Тэд “Оюу Толгой” уурхайн үйл ажиллагаатай мөн танилцжээ. Мөн энэхүү хамтарсан экскурс нь талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, геологийн өвөрмөц тогтоц бүхий бүсүүдэд хээрийн экскурсийг тогтмол зохион байгуулах, мэргэжил сурталчлах, туршлага солилцох гэх мэт олон давуу талууд бий боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *