Та 6 оронтой кодоо бусдад өгсөн юм биш биз?


Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй нийт цахим залилангийн 80 гаруй хувийг фэйсбүүк ашигласан залилан эзэлж байна. Гэмт этгээд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй фэйсбүүк хаягийн нууц кодыг хууран авдаг аж. Ингээд түүний хамаарал бүхий гэр бүл, найз нөхдөөс нь мөнгө гуйх, зээлэх зэрэг аргаар бусдыг хохироодог.

Гэмт этгээдүүд хохирогчийн фэйсбүүк найзуудын нэртэй төстэй хуурамч хаягаар холбогдож, “Судалгаа бөглөөд өгөөч. Үнэгүй дата бэлэглэх гэж байна. Утасны дугаараа явуулаарай” гэх мэтээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг мэдэж авдаг. Тухайн дугаарыг ашиглан, фэйсбүүк хаягт нь нууц үг сэргээх 6 оронтой код илгээнэ. Уг кодыг утасны эзнээс хуурч мэхлэн авч, хувийн хаягт нь нэвтэрдэг.

Иймд иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *