Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын төрийн айлчлалын үеэр Виндзор цайзын ханан дээр Трампыг бэлгийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейнтэй хамт байсан үеийн зураг, бичлэгүүдийг тавьж үзүүлсэн дөрвөн хүнийг баривчилжээ. Британийн хаан Чарльз уг цайзын гадна ерөнхийлөгч Трампыг хүлээн авахаар төлөвлөж байв.
Д.Трампын Жеффри Эпштейнтэй хамт байсан үеийн зураг, бичлэгүүдийг Виндзор цайзын ханан дээр үзүүлсэн 4 хүнийг баривчилжээ
