“Эрдэнэ ресурс” ХК алт олборлож эхэллээ


“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК Баянхонгор аймагт байрлах “БАЯНХӨНДИЙ” төслийн уурхайгаасаа алт олборлож эхэлснээ зарлалаа.

Энэхүү компани нь өдийг хүртэл орлого олж эхлээгүй, олборлолтын өмнөх бүтээн байгуулалтын шатандаа явж байсан бөгөөд хуримтлагдсан алдагдлын хэмжээ нь 145 сая ам.доллар хүрээд байсан билээ. Тэгвэл ийнхүү компани олборлолт хийж, орлого олж эхэлснээр энэхүү хуримтлагдсан алдагдлаа бууруулж, ашигт ажиллагаа руу шилжих боломжтой боллоо.

Баянхөндий уурхайгаас олборлосон алтыг шууд Монголбанканд спот ханшаар тушаана. Мөн нөгөө талдаа улсын гадаад валютын нөөцийг нэмэх ач холбогдолтой.

Энэ нь “Mongolian Mining Corporation” компанийн хувьцаа болон бонд эзэмшигчдийн хувьд ч мөн сайн мэдээ юм. Тус компани нь өнгөрсөн онд энэхүү алтны төсөлд 80 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулснаас гадна 40 сая ам.долларын  хувьцааны хөрөнгө оруулалт хийсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *