Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өнөөдөр (2025.09.18) боллоо. Уг хурлаар Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэв. Түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэжээ. АН-ын Үндэсний бодлогын хороо, их хурал 8-р сард хуралдаж, намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон юм. Түүнийг УДШ өнөөдөр ийн АН-ын даргаар бүртгэлээ.
О.Цогтгэрэл одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэнийг томилохоо бүлгийн гишүүдээрээ хэлэлцүүлэх юм.