“Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл эхэллээ.
Төсөл 2025-2030 оны хооронд хэрэгжих бөгөөд нийт 29,932 км² талбайг хамарна.
Ингэснэээр ой, бэлчээр, усны менежментийг сайжруулж, 240 км² ой, бэлчээрийн газрыг нөхөн сэргээнэ. Биологийн олон янз байдлыг хамгаалж, цоохор ирвэс, янгир, аргаль зэрэг ховор амьтдын амьдрах орчныг сайжруулж, хамгаална. Мөн орон нутгийн иргэдийг дэмжихнэ. Олон мянган малчин өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор байгалийн нөөцийг тогтвортой ашиглах талаар малчдын бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой аж.
Төсөл хэрэгжих сумдууд:
- Архангай аймаг: Их тамир, Булган, Цэнхэр, Чулуут
- Баянхонгор аймаг: Галуут, Эрдэнэцогт
- Өвөрхангай аймаг: Бат-Өлзий, Уянга
Хангайн нуруу нь Монголын хамгийн өндөр малын нягтралтай бүсүүдийн нэг учраас төслийн үйл ажиллагаа нь газар нутгийн доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.