Бямба гарагт Мөлхөгчдийн өдөрлөг болно


Террариум буюу хэвлийгээр явагч амьтад сонирхдог залуус өөрсдийн тэжээдэг амьтдыг олон нийтэд таниулах сонирхуулах үүднээс жил бүр өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаа “Reptile Day 2025” өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөг Бямба гарагт МУБИС-ийн математик байгалийн ухааны их сургууль дээр 11-16 цагийн хооронд болох юм.

4 дэх удаагаа зохиогдож буй Мөлхөгчдийн өдөрлөгт ирснээр

-Гэр бүлээрээ хоёр нутагтан, мөлхөгч зэрэг террариумын амьтадтай танилцан үржүүлэгч, тэжээгч нараас туршлага судлан зөвлөгөө авч, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх болно

-Мөлхөгч, хоёр нутагтан, террариумын амьтдыг ойроос харж, зарим амьтанд гараар хүрч, барьж үзэх, зураг авхуулах

-Хүссэн амьтнаа худалдан авах

-Терарриум тохижуулах талаар зөвлөгөө авах, шаардлагатай хэрэгслүүдийг худалдан авах

-Өөрийн тэжээдэг амьтнаа авч очих, бусдад танилцуулах боломжтой юм.

Мөн өдөрлөг үнэ төлбөргүй учраас анги хамт олон гэр бүлээрээ үзэж сонирхож болох юм. Түүнчлэн орон нутгаас хүмүүс их сонирхож ирдэг байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *