Ганга нуурыг сэргээж байна


Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байна.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллээр Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах хүрээнд дараах ажлуудыг хийжээ.

  • Ганга нуурын тэжээлийн булаг “Баян булаг”-ийн эхийг хашиж хамгаалах
  • Оргихын булгаас Ганга нуур луу явах явган хүний зам тавих
  • Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн эко хавтан ашиглан явган зам тавив.
  • Тохижилтын талбай дээр 4×5 хэмжээтэй сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай сандал 2 ширхэг байрлуулах

Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000м урт 11 эгнээ талбайн модны нөхөн тарилтын бэлтгэл ажил хийгдэж, өдрийн хэт халуунд хатаж, шатсан модыг тоолж, ялган нүхнээс авч, 2025 оны 10 сарын 15 наас эхлэн , ил үндэсний системтэй Хайлаас, Бургас модны 2 аас 3 настай суулгацаар солино, нийт 8993 модны нөхөн тарилт хийхэд бэлдэж ажиллажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *