Өнгөрсөн шөнө газар хөдөллөө


Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ширээ багийн Барлагтай гэдэг газар (46°36’36.0″N 98°16’12.0″E) өнгөрсөн шөнө буюу 9-р сарын 18-ны 00:23:09 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 00:28 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т мэдээлжээ. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Барлагтай багийн засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас газар хөдлөлтийн чичирхийлэлийн талаар тодруулахад мэдрэгдээгүй, учирсан хохирол үгүй байжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *