“102 Police” аппликэйшнээр гэмт хэргээс сэргийлэх мэдээлэл авч байна


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “102 Police” аппликэйшнийг үйл ажиллагаанд ашиглаж байна. “102 Police” аппликэйшн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон
нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, дуудлага, мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх зориулалттай.

Мэдээлэл өгч буй иргэний байршлыг цагдаагийн байгууллага уг апп-аар тогтоох боломжтой. Дуудлага, мэдээллээр ирж буй цагдаагийн машины байршлыг дуудлага өгсөн хүн уг апп-аас харж болно. Замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс үүн дээр харагдана. Иргэний гаргасан дуудлага, гомдол, мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг албан хаагч шалгаж байгаа болон хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авсан талаарх мэдээллийг нэг доороос шуурхай авах боломж олгож байна. Уг апп-ыг иргэн бүрд зориулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *