АН дэргэдээ бодлогын тинк танктай болж байна


Улсын дээд шүүхийн нийт шүүгч өчигдөр Ардчилсан Намаас ирүүлсэн намын даргыг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, намын даргаар Одонгийн Цогтгэрэлийг бүртгэв.
АН-ын 9 дэх дарга О.Цогтгэрэл анхны тушаалаараа Ардчилсан намын дэргэдэх бодлогын судалгаа, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий тинк танк байгуулах шийдвэр гаргав.
Тус байгууллагын үндсэн чиг үүргийг Монгол Улсад хувь хүний эрх, эрх чөлөөг бататгах, чөлөөт зах зээлийг дэмжих, үндэсний хөгжлийн бодлого боловсруулах хүрээнд боловсруулж, дүрэм, бүтэц зохион байгуулалтын төслийг 10-р сарын 15-ны дотор танилцуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалангаар ахлуулан байгуулжээ. УТЗ-д танилцуулах үүргийг ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал хүлээв.
АН-ын дарга О.Цогтгэрэл уг шийдвэрээ танилцуулах үедээ намын дэргэдэх тинк танк, бодлогын судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхдээ нээлттэй, өрсөлдөөнт шалгаруултад тулгуурлах зарчим баримтлан ажиллахаа илэрхийллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *