Боловсролын сайд П.Наранбаяраас боловсролын салбарын ирэх оны төсөв, багш нарын цалингийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр “Багш нарын цалинг 3.5 сая болгохын тулд 3.3 их наяд төгрөг урсгал зардал дээр нэмэгдэнэ. Энэ нь улсын төсвийн 10 хувийг эзэлж байгаа.
Тиймээс яг ийм хэмжээнд нэмэх боломж өнөөдрийн нөхцөл байдалд хүнд байна. Бидний хийсэн тооцоогоор багш нарын цалинг 25 хувиар өсгөхийн тулд 560 тэрбум хэрэгтэй. Орон зай болон цаг хугацаанаас хамаараад багш нарийн цалин ойролцоогоор 1.5 дахин зөрүүтэй байна. Иймээс багш нарын ачаалалд суурилсан цалингийн зөв бүтцийг бий болгох шаардлагатай. Мөн цалингаа зоригтой нэмэх шаардлагатай гэж харж байна” гэв.