Дэслэгч М.Батхаан амь эрсдэхдээ 29 настай байлаа


Сэлэнгэ аймагт 1986 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрийг дамнан гарч, их хэмжээний талбай хамарсан түймрийг унтрааж яваад, Гал унтраах, эрэн хайх 36-р ангийн салааны захирагч, дэслэгч М.Батхаан амь эрсэджээ. Тэр тэр үед 29 настай байлаа.

Өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, амь, биеэ үл хайхран, түймэр унтраахаар зүтгэсэн түүнийг алдар гавьяаг мөнхөлж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 34-р тогтоол, ОБЕГ-ын даргын тушаалаар тус ангийг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, эрэн хайх 36-р ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгов.

Өнөөдөр утс аймгийн Онцгой байдлын газар дээр Дурсгалын гэрэлт хөшөө, Эр зориг, алдрын музейг нээж, Партизаны талбайд хүчний байгууллагуудын жагсаал зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд М.Батхаан агсны гэр бүлийн 31 хүн оролцлоо.

,

One response to “Дэслэгч М.Батхаан амь эрсдэхдээ 29 настай байлаа”

  1. Хүний амь настай дүйх зүйл байхгүй шүү!Галын голомтыг олж унтраана гэдэг хэр баргийн аавын хүүгтйн хийх ажил бишээ. Эр зориг, тэсвэр хатуужил шаардсан ажил. Олон жилийн дараа ч гэлээ зөв зүйл болжээ. Батхаан агсаныг одоо ч Сэлэнгэчүүд ярьж дурсдаг даа.
    Одоо ч олон олон сайхан залуучууд гал унтараах ангид ажиллаж байгаа. Эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, ажилд нь шаардлагатай тоног төхөөрөмж, хангамж хэрэгсэл нь хангалттай байгаасай билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *