Та 10 сая төгрөгийн азтан боллоо


Завхан аймгийн иргэн Б-д энэ оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас “Та манай сугалаанд /10.000.000/ арван сая төгрөгний азтан болсон байна. Та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү” гэсэн чаат иржээ. Үүний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ өгсөн байна. Ингээд тэр 1.623.000 төгрөгөө алджээ.

Мөн иргэн А-д 9 сарын 12-ны өдөр “Diana Marta” гэх хаягаас “70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо. Дансны мэдээллээ өгнө үү” гэсэн зурвас иржээ. Тэрээр түүнд хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан байна.

Эдгээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Та өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг ЦЕГ зөвлөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *