Ухаан алдсан охиныг хилийн цэргийн офицер аварчээ


Улаанбаатар хотын нэгэн байрны гадаа ухаан алдаж, амьсгал нь зогсонги байдалд орсон сургуулийн сурагч охинд хилийн цэргийн офицер цаг алдалгүй анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварсан байна. Тухайн охин байрны гадаах дэлгүүрээс электрон тамхи худалдан авч татсанаар ийнхүү ухаан алдсан хэмээн ойр орчимд байсан хүмүүс ярьжээ.

Сүүлийн үед электрон тамхи татсан үедээ ухаан алдсан, амьсгалын дутагдалд орсон, уушги нь гэмтсэн хүүхэд олширчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *