3-р сургууль, 1 болон 5-р цэцэрлэгийн халаалт ирээгүй байна


Цэцэрлэг, сургуулийн халаалтыг жил бүрийн 9 дүгээр сарын 15-нд орон сууцныхтай хамт өгдөг. Халаалт ирээд 4 хонож байхад, хүйтэн паартай, мөсөн танхимд хүүхдүүд хичээллэж байна. Говь-Алтай аймгийн төвийн 3 дугаар сургууль, 1 болон 5 дугаар цэцэрлэгийн халаалт ирээгүй байгаа аж. Эдгээр байгууллагад 10 дугаар сарын 1-нд халаалт өгөх гэнэ.

1 болон 5-р цэцэрлэг, 3-р сургууль, Стандарт хэмжилзүй, аудитын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагыг өнөө жил дулааны шинэ эх үүсвэрийн төв шугамд холбож байгаа аж. Улсын төсвийн мөнгөөр хийж буй энэ ажлын тендерийг зун дуусаж байхад шалгаруулж, ажил оройтож эхэлжээ. Үүний улмаас цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд ангидаа бээрч, зутарч байгаа аж.

Тус аймгийн төв дэх инженерийн шугам сүлжээтэй барилга, байгууламжуудыг “Мандал голомт”, “Солонго” гэсэн 2 станц дулаанаар хангадаг. “Солонго дулааны станц” ААТҮГ жил бүр нүүрсний тендер зарладаг. Энэ жил уг станцын нүүрсийг авах мөнгийг Говь-Алтай аймгийн төсөвт тусгаагүй байгаа аж. Тус станцад нүүрс авах санхүүжилт байхгүй тул зээлээр авахаар тендер зарлажээ. “Солонго” дулааны станцаас халаалтаа авдаг айл өрх, албан байгууллагуудын халаалтын мөнгө хаашаа орж байгааг хэрэглэгчид асууж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *