Дуучин D4vd-ын машинаас цогцос нь олдсон 15 настай Celeste охин жирэмсэн байсан уу?


Дуучин D4vd-ын машинаас 15 настай Celeste охины мөчилсөн цогцос олдсон юм. Уг охин жирэмсэн байсан байж магадгүй байна.

Celeste Rivas охин 2024 оны 4-р сард 13 настай байх үедээ гэрээсээ зугтаж алга болсон. Харин 2025 оны 9-р сарын 8-нд дуучин D4vd-ын нэр дээр бүртгэлтэй “Тесла” машины багаажнаас түүний цогцос олдсон билээ. Цагдаа нарыг уг хэргийг мөрдөн шалгаж байх үед зарим хакер дуучин D4vd-ын цахим хаягийг хакердаж, Celeste охинтой хамт авхуулсан зургуудийг нь интернэт орчинд дэлгэн, цагдаа нарын хийх ёстой ажлыг өмнөөс нь хийж өгч байна.

Тэгвэл саяхан тэд дуучин D4vd-ын 2024 онд X платформ (хуучнаар Twitter) дээр бичсэн нэгэн жиргээн доорх сэтгэгдлийг олжээ. 2024 оны 11-р сарын 7-нд D4vd-ын нэг жиргээн дор Sofia гэдэг нэртэй хаяг “Та гэрлэсэн үү, эсвэл ганц бие үү?” гэж асуухад D4vd өөрийн хаягаараа “@Устгагдсан хаяг Бид хоёрын хүүхэд удахгүй төрөх гэж байгаа” гэж хариулсан байна. Уг устгагдсан хаяг руу орж, зургуудыг нь харвал баруун гарын долоовор хуруун дээрээ David гэсэн шивээстэй байв. Тэр нь бусдад алуулсан Celeste охины хаяг байсан гэдэг нь илэрхий байгаа юм.

Энэ мэдээллийн талаар интернэт хэрэглэгчид X платформ дээр “Би амьдралдаа ийм их нотлох баримт харж байсангүй. Энэ хүнийг яагаад одоо болтол баривчлахгүй байгаа юм бэ?”, “Яагаад түүнийг баривчлахгүй байгаа юм бэ? Тэр үүрд шоронд хатах ёстой”, “Түүний дуунуудад дуртай байсандаа итгэж ч чадахгүй нь” гэх мэтээр жиргэж байна.

Хэрэв Celeste охин 2024 оны 11-р сард үнэхээр жирэмсэн байсан бол, тэр 14-хөн настайдаа жирэмсэлсэн болж таарах нь. Гэхдээ бол D4vd-ын X платформ дээр бичсэн сэтгэгдэл дээр тулгуурлаж гаргасан, интернэт хэрэглэгчдийн таамаг юм.

Цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж байгаа. Celeste охин жирэмсэн байсан эсэх, мөн яаж нас барсан зэрэг нь хараахан тодорхой болоогүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *