Завхан аймгийн Тэлмэн-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулах 110 кВт-ын агаарын шугамд өнөө өглөө (2025.09.22)-ний 06:56 цагт гэмтэл гарчээ. Үүний улмаас Завхан, Говь-Алтай аймгийн бүх сум цахилгаангүй болжээ. Уг гэмтлийг засаж дуустал зөвхөн Улиастай, Алтайн эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт онцгой обьектыг цахилгаанаар хангах юм байна. Энэ тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдэд мэдэгджээ.
Завхан, Говь-Алтайн бүх сум цахилгаангүй болжээ
