Засмал замын дугуйн ДАШТ-д Монголын 3 дугуйчин өрсөлдөнө


Бүгд Найрамдах Руанда Улсад засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 24-29-нд болно. Уг тэмцээнд оролцох эрх авсан, Дэлхийн шилдэг 200 дугуйчин Руандад очоод байна. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор элит ангилалд Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, бөөн гараанд Х.Тэмүүлэн уралдахаар бэлтгэлээ хангажээ.

Тус тэмцээнээс медаль хүртсэн цор ганц монгол дугуйчин бол Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших. Тэр 1997 оны ДАШТ-ээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *