Солонгос руу молибдены хүдэр экспортолж, тэндээс ачааны автомашин, тамхи импортолжээ


Монгол-Солонгосын “Чухал эрдэс ба уул уурхайн форум” эхэллээ. Форумд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монгол Улсын бизнес хөрөнгө оруулалтын орчин сэдвээр тавьсан илтгэлдээ “Манай 2 улсын худалдааны нийт эргэлт 2024 оны байдлаар 534.9 сая ам.доллар болж, Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 2 хувийг эзэлсэн ба манай улсаас голчлон молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл хувцасны нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолж, харин Солонгос улсаас ачааны автомашин, тамхи, нефтийн бүтээгдэхүүнийг импортолсон байна” гэдгийг дурдлаа.

Монгол Улс Самсунг, KOMIR KIGAM, Чонбук их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компаниудтай уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэв.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол нэгдэл, МҮХАҮТ зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү форумд оролцон олон талын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *