Палеозой-Мезозойн эрэн үед хөгжиж байсан Монгол-Агнуурын далайн тектоник хувьслыг судална


ШУА-ын Геологийн хүрээлэн болон БНХАУ-ын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагаа эхэллээ. Тус хүрээлэнгийн захирал С.Төрболд энэ оны тавдугаар сард БНХАУ-ын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн төлөөлөл ШУА-ийн Геологийн хүрээлэнд очих үеэрээ хамтын ажиллагааны талаар ярилцаж, ийнхүү гэрээнд гарын үсэг зуржээ.

Хамтын ажиллагаанд Монгол орны хэмжээнд тархалттай Палеозой-Мезозойн эрэн үед хөгжиж байсан Монгол-Агнуурын далайн тектоник хувьслыг палеомагнетикийн судалгаанд тулгуурлан судлах, хамтарсан хээрийн судалгааны ажлыг зохион байгуулах, нарийвчилсан лабораторийн шинжилгээнүүдийг хийх юм. Мөн байгууллага хоорондын эрдэмтэн судлаачдын туршлага солилцох хөтөлбөрүүд зохион байгуулах, Геологийн хүрээлэнгийн залуу судлаачдыг тодорхой зорилтот чиглэлүүдээр хамтран бэлтгэх зэрэг зорилтууд тусгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *