Прокурорын байгууллагаас хуульд заасны дагуу дуудах хуудас хүргүүлсэн гэв


УИХ-ын гишүүн С.Ганбаатар “яллах дүгнэлт”-тэйгээ танилцахгүй байгаа учир түүнийг прокурорын мэдэгдэх хуудсаар албадан ирүүлэхээр болсон талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл уг хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа мэдээлэл өгчээ. Үүнд өнгөрөгч 8-р сард мөрдөх байгууллагаас шалгалт явуулж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг шилжүүлсэн байна. Прокурорын зүгээс хэргийг хянаж үзээд үндэслэлтэй гэж тогтоож хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, хахууль авах, мөнгө угаах зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдүүлэг өгөөгүй байна. Тиймээс мөрдөх байгууллагаас прокурорын дүгнэлтийг танилцуулахаар олон удаа дуудсан боловч очоогүй учраас дуудан ирүүлэх хуудсыг бичиж хүргүүлэхийг мөрдөгчид даалгасан байна. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт дуудах хуудсыг хүргүүлсэн хуульд байгаа арга хэмжээ гэдгийг тодорхойлжээ. Хуулийн дагуу дуудах хуудсыг гардуулсны дараа шүүхийн товыг зарладаг учраас дуудах хуудсыг гардуулсан гэдгээ тайлбарласан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *