Хамгийн хүчтэй хар салхины улмаас Филиппин, Хонконг, Тайвань, Хятад онц байдал зарлалаа


Энэ оны хамгийн хүчтэй хар салхи Филиппиний хойд хэсэгт шуурч эхэллээ. Филиппинийг дайрч буй “Рагаса” хэмээх нэртэй уг хар салхи асар их хэмжээний бороо болон салхи дагуулж явна. Уг салхины хурд секундэд 74.1 м хүрсэн нь 5-р зэргийн хар салхитай дүйцэхүйц хүчтэй болсон гэж цаг-уурчид мэдээлжээ.

Филиппинийг дайрч өнгөрснийхөө дараа уг хар салхи Хонконг, Тайвань болон Хятадын өмнөд бүс нутгийг чиглэх төлөвтэй байна. Иймд Хонконг, Тайвань болон Хятадын өмнөд бүс Гуандон мужид онц байдал зарлав.

“Рагаса” хар салхи хэдэн арван сая хүнд хохирол учруулах эрсдэлтэй байна. Энэ хар салхи Филиппиний захын арлуудаар секундэд 87.5 м зам туулан, 400 мм хур тунадас оруулах юм байна. Үүнээс сэрэмжлэн Филиппиний хамгийн том Лузон арлын болон төв хэсэгт хойд хэсэгт 10,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *