Хоёр эгнээ гүйлтийн зам, 5х5 сагсан бөмбөг, теннисний талбайтай цогцолбор ашиглалтад орлоо


Сонгинохайрхан дүүрэгт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж хийсэн Спорт цогцолбор ашиглалтад орлоо. Тус спорт цогцолбор 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай 2, газрын теннисний талбай 2, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтойгоор хийжээ.

Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар дүүргийн 3 дугаар хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барих ажлыг 2021 онд эхлүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *